М.Энх-Амгалан:Тухайн үед сайд байсан,одоо УИХ-ын гишүүн байгаа зарим хүний ЖДҮ-гийн асуудлыг удахгүй оруулж ирнэ

2019-01-11 18:40      ГэрэгМН

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтААР 82.7 хувь нь Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлаггүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй, шалгахаар болж байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Энхболдыг  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг  хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн бөгөөд уг асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж,түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ тухай ЭНД-ээс уншина уу.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд “Би мөрдөн байцаалтад саад учруулаагүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн.  Энэ үедээ ЖДҮХС-гаас зээл авсан компанитай холбоогүй” гэдгээ хэлсэн гэв.  

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар энэ 4 гишүүнийг хамгааллаа гээд байна.

Би хэнийг ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэж үздэг хүн.Энэ зарчимдаа хатуу байдаг.Би томилогдоод удаагүй байгаа Энх-Амгалан прокурортой юм ярихгүй. Гэхдээ байдал маш хэцүү байгаа. Хуулийн байгууллага зөв ажиллахгүй бол аюултай. Монголд биежсэн мафи бий болсон.Төрийн албыг цөлмөдөг,хүмүүсээ байршуулдаг байдал газар авсан.

 Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

ЖДҮХС асар их өргөн хүрээтэй шалгалт болж байгаа.Хүн хүч жаахан хэцүү байна.

Тухайн үед сайдаар ажиллаж байсан,одоо УИХ-ын гишүүн байгаа хүмүүсийн асуудлыг удахгүй оруулж ирнэ.

Зөвхөн ЖДҮХС биш,Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэт замбараагүй юм бий.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: 

Д.Лүндээжанцан:Шалгагдаж байгаа гишүүд дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байгаа

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:Бид сүүлийн хоёр сар зөвхөн ЖДҮ-г шалгаж,олон гишүүнээс байцаалт авсан

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх