Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:Бид сүүлийн хоёр сар зөвхөн ЖДҮ-г шалгаж,олон гишүүнээс байцаалт авсан

2019-01-11 17:32      ГэрэгМН

 УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн бөгөөд уг асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Эхний удаа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх,эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. Энэ тухай ЭНД-ээс.

Прокуророос оруулж ирсэн саналаар хамаарал бүхий компаниараа ЖДҮХС-гаас  зээл авсан гэх УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн  эрхийг түдгэлзүүлэх асуудлыг одоо  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эдгээр дөрвөн гишүүнийг хамгаалж үлдсэн Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүнийг шүүмжилсэн.

Хариуд нь  УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин:

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болсон.Бид 5 гишүүн ярьж байгаад энэ гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шалгуулья гэж шийдсэн. 

Одоо бол зөвхөн Батзориг сайдаас хойшхи асуудлыг ярьж байна. Бусдыг нь яах вэ? Гэдэг асуудлыг тавьсан.Тэгэхэд Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан “Ер нь шалгагдаад дуусч байгаа.Удахгүй бусдыг нь оруулж ирнэ” гэсэн.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

Яллагдагч Батзориг сайд түрүүнд  ярьсан.Үнэхээр энэ хүний ярьсан шиг ном журмаараа зээл олгогдсон бол бид хамаг ажлаа алдаад зөвхөн энэ асуудлыг шалгаад байж байхгүй.

Цаана нь Оюутолгой, Дубайн гэрээ,Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд асар олон зүйл бий.Бид сүүлийн хоёр сар зөвхөн ЖДҮ-г шалгалаа. Үнэхээр хүн хүч хүрэхгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан асуудал бол албан тушаалаа урвуулан ашиглаж,иргэдээс боломжийг нь булааж авсан хэрэг мөн.

Энэ 76 гишүүнээс хэд нь ЖДҮ асуудлаар орж ирэхийг бүү мэд.Ямар ч байсан нэлээд олон гишүүн байцаалт өгсөн.

Г.Саруул

Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

Сэтгэгдэлүүд

Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Eree,tseer. 

Onoodriin baidlaar 40 gishuun lavtai huuli zorchij davuu erh edelsen bolood l ih hurliig boekotlood zogsongui JDU-heleltseer olnooroo huch turen knopdoj hamgaalaad baigaa yum bain sh dee. MAN-iig jigteihen bohir baisniig jigteihen tsagaan bolgoh zorilttoi MAN-iin dargaa tanii shuud udirdlagii door zohion baiguulaltai geheer ene asuudal shudraga uu? es zuitei uildel mon uu?! Shudraga unenii toloo tsogtoi temtsegch Oyun-Erdene terguut 5 gishuunees JDU-iin asuudal shudraga uu es zuitei yu? gej asuuj baina. Huulich Batzandan busad 4-oosoo arai iluu sain tailbar ogno gej naidaj bain. MAN iin dargiin albiig avaad gantshan jiliin dotor ingej baigaa yum chin udah yum bol mongol ulsiig hondiilchih yum bish uu?!

2019-01-12 22:57    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх