Орлого буурах нь залуу хүмүүсийг ч зүрх судасны өвчнөөр өвчлөхөд хүргэдэг

2019-01-11 16:49      ГэрэгМН

                                                                   

Мөнгөтэй болох нь хүн бүрийн хувьд тулгарсан асуудал болсон.  Орлогын эх үүсвэр нь тасалдах, багасах нь хөгшин гэлтгүй залуу хүмүүсийн дунд ч зүрх судасны өвчлөлөөр өвчлөхөд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Энэхүү судалгаанд 23-35 насны дөрвөн мянган хөдөлмөрийн насны хүмүүс оролцож нийт 15 жилийн туршид үргэлжилжээ. Судалгааны туршид нийт дөрвөн удаагийн  орлогын хэмжээний талаар болон зүрх судасны өвчнөөр өвчилсөн эсэх  мэдээллүүдийг авчээ. Судалгааны явцад орлогын төвшин нь тогтворгүй, хэд хэдэн удаа буурсан хүмүүсийг орлогын хэмжээ нь тогтмол, нэгэн хэвийн байсан оролцогчидтой харьцуулахад зүрхний өвчлөлтэй болох, эрт нас барах эрсдэл хоёр дахин их байсныг тогтоосон байна. Ажлаас халагдах болон цалин багатай ажилд шилжин ажиллах үед орлогын хэмжээ тогтворгүй болдог.                                                                                

Орлого нь тогтмол олдог орлогоос нь  25-аас илүү хувиар буурсан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчлөлөөр өвчлөх, зүрхний шигдээс болох, эрт нас барах эрсдэл хоёр дахин ихэсдэг байна.Мөн судалгааны явцад хоёроос илүү удаа дараалан орлогын төвшин буурсан хүмүүсийг орлогын хэмжээ нь тогтмол байсан судалгаанд оролцогчидтой харьцуулахад зүрхний өвчлөлтэй болох эрсдэл нь 2,5 дахин их байв.
Гэтэл судалгааны дүн нь эрдэмтдийг гайхалд оруулжээ. "Орлого буурах нь яах аргагүй стресс дагуулдаг үйл явцуудын нэг учраас хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Гэсэн хэдий ч бидний судалгааны объект харьцангуй залуу хүмүүс байсан учраас орлогын төвшин нь зүрхний өвчлөлтэй болоход бидний бодсоноос илүү их хэмжээгээр нөлөөлдөг гэхэд гайхаж байна” гэж Миамигийн Их Сургуулийн нийгмийн эрүүл мэндийн ухааны тэнхимийн туслах профессор Тали Элфариа хэлжээ.

     Яагаад орлогын төвшин буурахад зүрхний өвчлөлөөр өвчлөх эрсдэл нь нэмэгддэг вэ?

Орлогын төвшин өөрчлөгдөхөд стресс нэмэгдэж улмаар зүрхэнд шууд бус байдлаар нөлөөлдөг байна.

Стресстэй байснаар таргалалттай нүүр тулдаг. Харин таргалалт гэдэг бол зүрх судасны өвчлөлөөр өвчлөх гол хүчин зүйл юм. Мөн орлогын төвшин тогтворгүй байдаг хүмүүс ихэвчлэн тамхи татдаг, дасгал бага хийдэг, эмчид тогтмол үзүүлдэггүй  зэрэг  эрүүл мэндийн хувьд сөргөөр нөлөөлдөг муу зуршлуудтай байдаг ажээ.

Судалгааны  дүнд үндэслэн “Хөдөлмөрийн насны хүмүүс эрүүл мэнддээ  зөвхөн эмчид хандах, эм уух байдлаар анхаарах бус далд байдлаар нөлөөлж байдаг орлогын төвшиндээ ч анхаарал хандуулах хэрэгтэй” гэж эмч нар үзэж байна.

 

 

Орлогын хэмжээг бидний зүгээс байнга удирдаж чадахгүй учир түүнээс үүдэлтэй стрессийг удирдаж сурах хэрэгтэй.  Хүчний дасгал хийх эсвэл өдөр болгон алхах, хүмүүстэй харилцах зэрэг стрессгүй амьдрахад туслах,өөрт тохирсон аргаа олох нь чухал юм.

 

                                                                           Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх