Ц.Нямдорж: Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү

2018-12-06 16:49      ГэрэгМН

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай  хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхтэй холбогдуулан нэрсээ өгсөн гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас  асуулт асуух байсан. Харин сайд  чуулганы хуралдаанд орж ирээгүй тул тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ашигт малтмалын тухай  хуулийн төслөөр АН-ын бүлэг долоо хоногийн завсарлагаа авч байна гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бүлэггүй нам яаж завсарлага авч байгаа билээ. Дарга минь та завсарлага өгчих юм бол бөөн хэрүүл болно шүү.  Хуулиа баримталж ажиллана шүү. Архи, тамхи, алтны компаниуд  маш лоббитой. Сайд нь ажлаа хийхгүй гээд явчихлаа. Сайдад хариуцлага тооцдог хуулийн өөрчлөлтийг хиймээр байна, Д.Лүндээжанцан даргаа.   Үгүй бол Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гараад төр барьж тоглодог жүжиг байж болохгүй. Тиймээс сайд нь өөрөө асуудлыг хэлэлцүүлээгүй гэдэг горимын саналаар  хуулийг нь унагаая. МАН-том байртай ш дээ.Хэрүүлээ байрандаа очиж хийгээч ээ. Төрийн ордонд хийдгээ болъё. Ард түмэн та нарыг сонгосноор буруу байхгүй. Сонгогдсон бол зөвхөн хуулийн дор ажиллах ёстой. Сайд нь хүндэтгэх шалтгаангүйгээр   чуулган хаяж явна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил.

АН-ын бүлгийн асуудлаар одоогоор надад бичиг ирээгүй байна гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тодотгоод Тамгын газраас  уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн. Тамгын газраас хариулт өгөхдөө “Одоогоор АН-ын бүлгээс албан бичиг УИХ-ын даргад ирүүлээгүй байгаа учраас завсарлага авах бүрэн эрх нь хадгалагдаж байгаа” гэлээ.  

УИХ-ын гишүүн М.Билэгт "Ашигт малтмалын тухай  хуулийн төсөл хэлэлцэгдээд эхэлчихсэн. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцэх эсвэл буцааж татъя гэдгийг санал хураалтаар шийдье. Манай сайд нар ЖДҮ, Үндэсний үйлдвэрлэгч нараа ялгахаа байчихсан. Газрын  доорх баялгаа ухаж байгаа нөхдөө үндэсний үйлдвэрлэгч гэж хэлээд байгаа юм. Гэвч үгүй юм гэдгийг онцолж хэлмээр байна. Уул уурхайгаар дагнасан 30 гэр Монголыг цөлмөж байна  гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэлсэн. Уг хуулийн төслийн өөрчлөлтөөр 30 гэр бүлийг дэмжсэн хуулийн төсөл оруулж ирснээ  Ерөнхий сайд эргэн хармаар байна. Ард түмнийг өмчийг тэнцвэртэй хүргэнэ гэж өөрөө хэлж уриалсан хүн шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  “Өнөөдрийн чуулганыг завсарлуулаад асуудлаа дотооддоо яръя гэсэн горимын саналтай байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлье гэдэг горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “М.Энхболдоо өөртэй чинь холбоотой асуудал үүсчхээд байхад үүнийгээ ярихгүй юм. Хэдэн удаа  хэлүүлэх гээд байгаа юм. УИХ нь асуудалд орчхоод байхад Засгийн газар л гээд байх юм. Энэ асуудлаа шийд. Танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм.

Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү, Ж.Мөнхбат аа. Сонгууль явуулахад асар их зардал гардаг. Та нар Украйн шиг болгох гэж байгаа бол би чадах хүртлээ явна шүү" гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Үүссэн асуудалд шийдэл хэрэгтэй. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дор УИХ-ын  үйл ажиллагаа явагдах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газар бойкотолж байгаа нь анхны үйлдэл биш л дээ. Энэ байдал нь өнөөдөр ноцтойгоор давтагдлаа. Ерөнхий сайд нь чуулганы танхимд орж ирж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, ард түмнээ үймээн самуунд уруу татах, цаашлаад Үндсэн хууль руу дайрах, Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ын бүрэн эрхэд халдах зэрэг бүдүүлэг алхмыг хэд хэдэн удаа гаргасан. Өнөөдөр Үндсэн хуулийг хамгийн ноцтойгоор зөрчлөө. Засгийн газрын сайдыг нь томилоод өгье гэж байхад Ерөнхий сайд нь орж ирдэггүй, Засгийн газрынхаа сайд нарыг мөн хуралдаанд оруулж ирдэггүй ингэж л бойкотолж байна.  Засгийн газар, Ерөнхий сайд бол Үндсэн хуулийн өмнө Монгол Улсын бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас Засгийн газарт шаардлага хүргүүлэх горимын санал гаргаж байна” гэлээ. 

Тус горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад  гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. Мөн “Өнөөдөр хэлэлцэж буй асуудлаа түр хойшлуулъя гэсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан  горимын санал 62.8 хувиар дэмжигдлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
toroo toglohoo bolino uu

Toriig shantaajlah erh hend ch baihgui ee. Hurelsuhiin uhaan ni hurehgui zagas hsig oi sanamjtai bolohooroo helsen yarisnaa 2 minutad martdag martlaa gej hen negen sanuulval uuraldag,hural hayadg muu zurshiltai muuhan er. Shavi nar Sumiyabazar,Oyun-Erdene, Nyambaatar nar mon. Ed nart toroor toglovol yaadgiig haruulah tsag bolson. Nyamdorj gej alia amitan bolij uz.Halh dorvod 2-iin hooron Nyamdorj neg saaral ,Ih hural zasgiin gazar 2-iin hoorond luus bolj saaraltah heregui ee. Chamd ch bas hereg bii shuu

2018-12-06 22:01    43.231.115.251
toroo toglohoo bolino uu

Toriig shantaajlah erh hend ch baihgui ee. Hurelsuhiin uhaan ni hurehgui zagas hsig oi sanamjtai bolohooroo helsen yarisnaa 2 minutad martdag martlaa gej hen negen sanuulval uuraldag,hural hayadg muu zurshiltai muuhan er. Shavi nar Sumiyabazar,Oyun-Erdene, Nyambaatar nar mon. Ed nart toroor toglovol yaadgiig haruulah tsag bolson. Nyamdorj gej alia amitan bolij uz.Halh dorvod 2-iin hooron Nyamdorj neg saaral ,Ih hural zasgiin gazar 2-iin hoorond luus bolj saaraltah heregui ee. Chamd ch bas hereg bii shuu

2018-12-06 22:01    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх