Улаанбаатар өртөөний хойд талд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2018-12-06 15:47      ГэрэгМН

Хотын даргын захирамжаар Улаанбаатар төмөр замын хойд талд байрлах 36 мянган м2 газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор үүрэг болгожээ.

Захирамжинд тус газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг ирэх оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгов.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх