Энэ удаагийн тохирлын супер азтан 175 сая төгрөг хожих боломжтой

2018-11-09 17:20      gereg

НӨАТ-ын урамшууллын энэ оны аравдугаар сарын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-ны ирэх ням гаригт явагдана.

Иргэн та 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 175 сая төгрөг хожих боломжтойг мэдээлж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 21.368 азтан тодроод байна.

НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг Татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой юм.

Сугалаанд хожсон иргэн “www.ebarimt.mn” сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна. Тухайн иргэний дансны дугаар зөв байх шаардлагатай бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан тохиолдолд ажлын 20 хоногт хонжворын мөнгө дансанд ордог байна. 500 мянгаас дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтойг татварын албанаас мэдээлж байна.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Супёр хонжворын хэмжээ яагаад багассан юм бэ. Анх 500 сая, дараа нь 400 сая байсан биз дээ.

2018-11-10 07:43    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх