АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүү энэ удаа 2-2.25 хувиас өөрчлөгдөхгүй

2018-11-09 11:26      ГэрэгМН

АНУ-ын Холбооны нөөцийн комисс мөнгөний бодлогын ээлжит хурлынхаа дараа Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүүгийн хэмжээг 2-2.25 хувийн түвшинд барих нь зах зээлийн төсөөлөлд нийцэж байна гэж зарлалаа.

Америкийн Холбооны нөөцийн комисс "9-р сараас хойших мэдээллээс үзвэл, Америкийн ажлаар хангах зах зээл улам хүчирхэг болж, эдийн засгийн үйл ажиллагаа сайжран, айл өрхийн хэрэглээ ч эрчтэй нэмэгдэж байна. Гэвч аж ахуйн нэгжүүдийн тогтмол хөрөнгийн өсөлт оны эхнийхээс зохих хэмжээгээр саарч байна. Мөн Америкийн инфляцын ерөнхий түвшин, хүнс, эрчим хүчнээс бусад инфляцын түвшин 2 орчим хувьтай байж, урт хугацааны төсөөлөл нь өөрчлөгдөөгүй. Цаашид мөнгөний хүүгээ нэмэгдүүлэх нь Америкийн эдийн засгийн байдал, Холбооны нөөцийн мөнгөний бодлогын зорилтод нийцнэ" гэжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн газар 9-р сарын 26-нд Холбооны нөөцийн сангийн мөнгөний хүүгийн үзүүлэлтийг 25 үндсэн нэгжээр нэмж 2-2.25 хувийн хооронд байлгахаар болсон юм. Холбооны нөөцийн газар энэ онд гурав дахин хүүгээ нэмсэн байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх