"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд Д.Анар түрүүллээ

2018-11-09 10:08      ГэрэгМН

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр "Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. 

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглов. Тэднийг энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар магнайлан барилдлаа.

Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарлаа. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх