"Исламын улс", "Аль Кайда" бүлэглэлтэй хамтран ажиллаж байна

2018-11-08 16:42      ГэрэгМН

Москвад хотноо Оросын холбооны Аюулгүй байдлын газрын дарга Александр Васильевич Бортников "Хэт даврагч "Исламын улс" бүлэглэл "Аль Кайда" бүлэглэлтэй хамтран ажиллаж байна" гэж мэдэгдлээ.

Оросын хэвлэлийн мэдээлснээр, Оросын тагнуул, аюулгүй байдал, хууль хэрэгжүүлэх байгууллагын албаныхны хуралд Бортников хэлсэн үгэндээ "Исламын улс" бүлэглэл "Аль Кайда"-гийн мэдээллийн сайтыг ашиглаж, шашны хэт даврагч үзэл санааг сурталчлан, дагагсдаа элсүүлж байна гэж Оросын тал сэжиглэж байна. Үүнээс гадна өөр хоёр бүлэглэл харилцан хүн хүчээ нөхөж байна" гэжээ.

Тархай бутархай хэт даврагч бүлэглэлүүд нэгдэж, террорист бүлэглэлтэй идэвхтэй холбоо барьж байгааг Оросын тагнуул, хууль хэрэгжүүлэх байгууллага онцгой анхаарах хэрэгтэй гэж Бортников хэлсэн байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх