Шүүмжлэл дагуулсан хууль

2018-10-12 17:14      ГэрэгМН

УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны чуулганыг нээж хэлсэн үгэндээ Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилсэн. Товчхондоо бол агентлаг байгуулж, дарга томилсон мөртлөө ард иргэддээ хүрч үйлчлэх хуулийн заалтыг огт биелүүлэхгүй байна гэх хатуухан үгс чуулганы индрээс “шидсэн”.

Тэгвэл өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад төрийн үйлчилгээ сайжирч, хүнд суртал багасна гэсэн хаана байна вэ” гэж ам  асуув. “Анхнаасаа хуулиа сайтар хэрэгжүүлэхгүй бол сууриасаа энэ хууль буруу явах гээд байна шүү” гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт сануулав

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт амьдрал дээр тааруухан байгааг ийнхүү Их хурлын гишүүд шүүмжилсээр байна. Хууль хэрэгжүүлэх нэрийдлээр жирийн иргэдэд хүнд суртал, дарамт шахалж үзүүлж байгаа байдлыг өөрчлөхийг шаардав.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх