Ижил хүйстэн хулгана зулзага гаргажээ

2018-10-12 15:39      ГэрэгМН

Хятадын шинжлэх ухааны академийн судлаачид ижил хүйстэн хулганаас зулзага гарсан хэмээн мэдээлжээ. Эрдэмтэд хоёр ижил хүйстэн хулгана эрүүл байсан тул зулзагатай болж чадсан гэдгийг онцолжээ. Энэ нь генетикийн инженерчлэлийн үндсн ойлголтыг өөрчлөхөд хүргэж буй судалгаа болжээ. Гэхдээ хоёр эр хулгана дээр зулзагатай болгох туршилт явуулсан боловч амжилт олоогүй байна. Учир нь зулзага төрсөн өдрөө л үхсэн байна.

Судлаачид хүн төрөлхтөнд бэлгийн харилцаа ямар чухлыг судлан тогтоохоор ажиллаж байгаа аж. Үр зулзага тогтоохын тулд эр бэлгийн эс, өндгөн эс хоёул шаардагддаг. Гэтэл зарим загас, шувуу зэрэг амьтдад эр бэлгийн эс өндгөн эс зэрэг хоёул шаардлагагүйгээр үр зулзагаа үлдээдэг. Хятадын судлаачид ижил хүйстэн эцэг эхээс хүүхдээ асран хүмүүжүүлэхэд шаардагдах нөхөн үржихүйн дүрмийг боловсруулах зорилго тавин ажиллаж байгаа юм.  

Энэ судалгаа нь хүн төрөлхтөнд бэлгийн харилцаанд орох шаардлагагүй болох урчаас секс гэгч зүйл устаж үгүй болох ч магадлалтай гэж үзэж байна. энэ талаар олон орны эрдэмтэл маргалдаж байна. Гэхдээ шинжлэх ухаан үүнийг батлаагүй байна. Энэ бол амьтан дээр хийсэн судалгаа юм.

Окландын Их Сургуулийн доктор Тереза ​​Холм “Ижил хүйстэнтэй хосуудын хувьд хүүхэдтэй болох боломжтой байж магад. Гэхдээ үүүнд цаг хугацаа их шаардагдана” гэдгийг оцнолсон юм. Хятадын судлаа доктор  Вэй Ли “Ижил хүйстэн эмэгтэйчүүд хүсвэл эр бэлгийн эсийн шаардлагагүйгээр хүүхэдтэй болох боломжтой болохыг судалгаа минь харуулж байна. Гэхдээ  их цаг хугацаа шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Г.Сүрэн

Эх сурвалж BBC.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх