2019 оны төсвийн төсөлд хориг тавьсан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хурал зарлав

2018-10-12 13:40      ГэрэгМН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.10.12/ УИХ-ын нэгдсэн чуулганд 2019 орны Төсвийн төслийн талаар үг хэлж, Монгол Улсын 2019 оны Төсвийн төсөлд хориг тавьж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна. Өнөө орой 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна” гэлээ.

Тэгэхээр өнөө орой ҮАБ-ын зөвлөл төсвийн асуудлаар хуралдах нь.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх