Багш нарын ажил хаялт албан ёсоор зогсч,цалинг 20 хувиар нэмэх тохиролцоонд хүрлээ

2018-09-14 19:11      ГэрэгМН

БСШУСЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар өнөө орой ажил тарсны дараа мэдээлэл хийж,    тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжлэхээр болж байгааг мэдээллээ.

БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАЯРСАЙХАН:

Өнөөдрөөс албан ёсоор ажилт хаялт зогсохоор боллоо. Ирэх даваа гаригт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор хэвийн  үргэлжилнэ.  2019 оны нэгдүгээр  сарын 1-нээс шат дараалалтайгаар  цалинг 2020 он хүртэл нэмнэ.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЭХ-НЫ ДАРГА Ж.БАТЗОРИГ:

 Багш нарын цалин, хөлс бусад салбараас доогуур байсан. МҮЭХ-ноос хэлэлцээрт орж,тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  ажлын ачааллыг үнэлдэг болж, нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо. Ирэх онд багш нарын цалинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Мөн 2014 оноос хойш багш, эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсныг арилгахаар болсон.   Төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирч байна.   

Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсныг өөрчлүүлж,  20-иос доошгүй хувиар нэмэх  тохиролцоонд хүрлээ.

БСШУСЯ-наас өнгөрсөн  ажил хаялтын өдрүүдэд орхигдсон хичээлийг   хэрхэн нөхөх талаар нийслэл болон аймгуудын боловсролын газарт зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Г.Саран 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн

Багш нар мундаг байсан бол юу гэж ийм ядуу орон болох билээ дээ.Сэтгэлгээний доройтол боловсролын байгууллага сургууль тэрний гол нь багш муу учраас л хүний мөс муу элсэлтийн шалгалтын оноо бүр доогуур болсон шүү дээ.Төрийн алба багшийн цалин аль ч улсад эдийн засагтай нь харьцуулахад бага байдаг.Төрийн төлөө хүүхдийн төлөө хүмүүс л ажилладаг.кино үз bad teacher бас японы багш нартай кино байна

2018-09-16 19:22    64.119.21.131
zochin

Ar geriin amidralin bolomj muu hvvhdvvdiig bagsh nar ad vzej surguulias gargah ni elbeg bolje.hvvhed bvrtei amidralin bolomjooroo ylgaj handdag baidal gazar avsan surguuli zavsardalt ih bn iim surguili bagsh nar yah uu

2018-09-14 20:29    103.10.22.26
ZOCHIN

нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо ГЭЖЭЭ. ХҮҮХДҮҮДЭЭ ЖИГД СУРГАЖ ЧАДСАНД НЬ НЭМЭГДЭЛ ОЛГОХООС БИШ, ХҮҮХДИЙН ТООГООР БОЛ БИШ ШҮҮ.

2018-09-14 19:44    66.181.189.230
ZOCHIN

ХОТЫН ЗАХЫН СУРГУУЛИУД, ХӨДӨӨНИЙ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ БОЛ ХОХИРОЛТОЙ ЮМ. СУРГАЛТ МУУ Ч ГЭСЭН ТӨВЛӨРСӨН СУРГУУЛИУД РУУ ШИЛЖИЛТ ИХ БАЙДАГ, ҮНДСЭН ХҮҮХДҮҮД НЬ СУРГАЛТЫГ НЬ ГОЛООД СУРГАЛТ САЙТАЙ ХУВИЙН ГОЛДУУ СУРГУУЛЬД ШИЛЖИЖ ОРОНД НЬ ХОТЫН ЗАХЫН СУРГУУЛИУДААС ГОРЬДЛОГО БААЗ БОЛОХ ХҮҮХДҮҮД СУРГАЛТЫН ЧАНАР ГОРЬДСООР ИРДЭГ Ч СУРГАЛТ ГЭХ ЮМ БАЙХГҮЙ, ХОЛООС ЯВЖ ЯДАРДАГ БОЛОВЧ ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙНХ БИШ УЧРААС ТЭДНИЙ ЭЦЭГ ЭХ ХЭЛГҮЙ, ДҮЛИЙ, СОХОР МЭТ АМАА ҮДДЭГ. БОДИТ БАЙДАЛ ЯГ ӨНӨӨДӨР ИЙМ Л БАЙНА.

2018-09-14 19:36    66.181.189.230
ZOCHIN

нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо ГЭЖЭЭ. ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ХҮҮХДҮҮД НЬ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ НЬ ГОЛООД ЗУГАТААД ЯВСАН СУРГУУЛИЙН БАГШ НАР НЭМЭГДЛЭЭ АВАХ УУ?. ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ХҮҮХДЭЭ СУРГАЖ ЧАДАХГҮЙ, НОМ СУРАХ БИЧИГ НЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙХАД БУСАД ГАЗРААС ТОЙРГИЙН БУС ХҮҮХДҮҮД АВЧААД НЭМЭГДЭЛ АВАХ УУ? ЯВААД Л ИРЭЭД Л ЭЗЭНГҮЙ АЙЛ ШИГ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЯМАР НЭМЭГДЭЛ ОЛГОХ ВЭ?

2018-09-14 19:26    66.181.189.230
Маш сайн

Маш сайн байна. Цаанаас нь АН МАХН хатгаад байсан гэсэн гайгүй байжээ

2018-09-14 19:31    202.179.25.44

Сэтгэгдэл нэмэх