Дэлхийн 9 хүний нэг нь өлсгөлөн байна

2018-09-12 17:30      ГэрэгМН

Дэлхийн 9 хүний нэг нь өлсгөлөн байна

Италийн Ром хотод НҮБ-ын үр тариа, хөдөө аж ахуйн 5 байгууллага тайлан гаргаж "Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн мөргөлдөөн, эдийн засгийн хөгжил удааширсан зэрэг шалтгааны улмаас 2015 оноос дэлхийн өлсгөлөн хүн амын тоо нэмэгдэж, үр тарианы аюулгүйн байдал муудсан хандлага гарсан" гэж дурджээ.

2018 оны “Дэлхийн үр тарианы аюулгүй байдал, шим тэжээлийн байдал” тайланд, 2017 онд дэлхийн өлсгөлөн хүн амын тоо 821 саяд хүрч, дэлхийн 9 хүн тутмын нэг нь өлсгөлөн байгаа үзүүлэлт гарчээ. Африк тив өлсгөлөн байдлаар хамгийн ноцтой хэвээр байна.

Үүнээс гадна, 2016 онд дэлхийн хүн амын 10.8 хувь нь шим тэжээлийн хомсдолтой байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 10.9 хувьд хүрчээ. Одоо дэлхийн насанд хүрсэн хүмүүсийн наймны нэг нь хэт таргалалттай, энэ нь умард Америкт бүр ноцтой байсан бол одоо Африк, Азийн бүсэд таргалалт газар авч байна.

Бүс нутгийн мөргөлдөөн, дэлхийн эдийн засгийн хөгжил саарсан зэргээс гадна, уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг, үерийн гамшиг олширч, өлсгөлөн хүн амын тоо нэмэгдсээр байна.

2030 оноос өмнө өлсгөлөнг арилган, тогтвортой хөгжихийн тулд үр ашигтай арга хэмжээ авч, үр тарианы хангамжийг баталгаажуулж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах иргэдийн чадавхыг дээшлүүлэх системийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тайланд дурджээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх