БНХАУ хариу арга хэмжээ авах зөвшөөрөл өгөхийг ДХБ-аас шаардлаа

2018-09-12 15:24      ГэрэгМН

Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын нийтэлсэн хөтөлбөрөөр тус байгууллага зөрчлийг шийдвэрлэх асуудлаар 9-р сарын 21-нд тусгай хурал хуралдуулж, АНУ хямдаар борлуулахын эсрэг арга хэмжээ авсантай холбогдуулан БНХАУ-ын мэдүүлсэн худалдааны маргааны хэргийг хэлэлцэх гэж байгаа аж. 

Тэгвэл 9-р сарын 9-нд Хятад улс энэхүү хэргийг шийдүүлэхээр ДХБ-д хандан АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах зөвшөөрөл өгөхийг хүсч АНУ-ын 7 тэрбум ам.доллараас дээш өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд хариу арга хэмжээ авахыг шаардсан байна. 

Энэхүү худалдааны маргаан 5 жилийн өмнөөс эхтэй гэнэ. 2013 оны 12-р сард, АНУ машин механик, цахилгаан бараа, хөнгөн үйлдвэр, металл, ашигт малтмал зэрэг салбарт хямдаар борлуулахын эсрэг татвар нэмэгдүүлэх нь ДХБ-ын дүрэмд нийцэхгүй гэж БНХАУ ДХБ-д хандаж байсан аж.

2016 оны 10-р сард, ДХБ-ын ажлын хэсэг АНУ, Хятадын бүтээгдэхүүнээс хямдаар борлуулахын эсрэг гаалийн татвар нэмэгдүүлсэн үйлдлийг буруутгасан шийдвэр гаргасан байна.

АНУ энэ шийдвэрийн эсрэг давж заалджээ. 2017 оны 5-р сард, ДХБ-ын давж заалдах байгууллага БНХАУ-ын зөв гэсэн мэдэгдэл гаргасан юм. ДХБ-ын дүрмийн дагуу АНУ энэ оны 8-р сарын 22-ноос өмнө шийдвэрийг мөрдөхгүй бол БНХАУ худалдааны хариу арга хэмжээ авах эрхтэй гэнэ.

БНХАУ-аас ДХБ-д суугаа төлөөлөгчдийн баг "ДХБ урьд нь нэгэнт шийдвэр гаргасан. АНУ-аас 13 удаа хямдаар борлуулахын эсрэг Хятадад авсан арга хэмжээ ДХБ-ын дүрмийг зөрчсөн нь илэрхий байна. АНУ 8-р сарын 22-ноос өмнө шийдвэрийг мөрдөх ёстой байсан. Гэвч АНУ тус шийдвэрийг мөрдөх ямар ч арга хэмжээ аваагүй. Хариу арга хэмжээ авах хүсэлт гаргах нь ДХБ-ын дүрмийн хүрээн дэх БНХАУ-ын хууль ёсны эрх юм. Америк ДХБ-ын дүрэм, шийдвэрийг даган, бодит арга хэмжээ авч, худалдааг өөртөө ашиглахаа больж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхийг шаардаж байна" хэмээн мэдэгдээд байгаа юм. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх