АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаанд саад хийхээр заналхийлжээ

2018-09-12 13:57      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын хэрэг эрхэлсэн туслах Болтон "Хэрвээ олон улсын эрүүгийн шүүх АНУ-ын цэргүүд Афганистанд дайны гэмт хэрэг хийсэн эсэх тухай хэргийг мөрдөн шалгавал АНУ тус шүүхийн хуульч, прокурор нарт хориг тавина" гэж энэ сарын 10-нд мэдэгдлээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорын алба 2016 оны 11-р сард нийтлүүлсэн тайландаа "Талибан, Афганистаны засгийн газрын арми дайны гэмт хэрэг хийснээс гадна АНУ-аас Афганистанд суугаа цэргийн анги, Тагнуулын төв газар эрүүдэн тамлах, зүй бусаар харцах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн байна" гэж мэдээлж байсан юм.  

2017 оны 11-р сарын 3-нд прокурор Фату Бэнсуда, Афганистаны зэвсэгт мөргөлдөөний явцад гарч болзошгүй дайны гэмт хэргийг мөрдөн шалгахыг шаардаж байгаагаа зарлажээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх