Адам хэмээх гольфчин Монгол улсаар аялахдаа дэлхийн рекорд тогтоожээ

2018-08-10 16:59      ГэрэгМН

Гольфчин Адам Ролстон хэмээх эр Монгол улсад дэлхийн рекорд тогтоолоо гэж "Telegraph" мэдээллээ. Тэр дэлхийн гольфийн түүхэнд хамгийн хол зайд тоглолт хийхээр зорьж нутгаасаа гарсан байна.

Адам Ролстон өнгөрсөн оны зургадугаар сарын 29-ний 01.00 цагт манай улсын баруун бас хамгийн өндөр цэг болох Хүйтний оргилоос аяллаа эхлүүлсэн байна.

Ингээд 80 хоногийн турш 2000 км зам туулан 20.093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгасан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Богд хаан гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар дэлхийн гольфийн түүхэнд дээд амжилт тогтоосон аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх