Багшлах эрхийн шалгалт зохион байгуулагдаж байна

2018-08-10 16:50      ГэрэгМН

 

Өнөөдөр орон даяар ерөнхий боловсролын сургууль (ЕБС), цэцэрлэгт багшаар ажиллах хүмүүст багшлах эрх олгох шалгалт зохион байгуулагдаж байна. Дээрх шалгалтыг багшийн мэргэжлийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй, сургуулийн өмнөх болон  ЕБС-д эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд болон 3-аас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгч буй юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албанаас мэдээлснээр, шалгалтыг зохион байгуулах комисс орон даяар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа аж.

Оны эхнээс тус шалгалтад орох хүмүүсийг цахимаар бүртгэжээ. Шалгалтын зорилго нь өмнө нь багшлах мэргэжлээр их, дээд сургууль төгссөн ч өөр ажилд шилжих юм уу ажиллаж байсан хүмүүсийн мэргэжлийн эрхийг сэргээж, эрэлттэй байгаа ажлын байранд ажиллуулахад оршиж буй аж. Өнгөрсөн жил болсон багшлах эрхийн шалгалтад 4795 хүн оролцож 2155 нь тэнцжээ.

Шалгалтад тэнцээгүй болон бүртгэлээс хоцорсон тохиолдолд дараа дараагийн шалгалт эхэлтэл нэг удаа өнжих юм байна. Шалгалтыг жилд 3 болон 8-р сард гэж 2 удаа авдаг тул анх удаагаа өгөх гэж байгаад тэнцээгүй хүн бол дараагийн ээлжид өгөх боломжтой аж. Энэ жил шалгалтад орохоор 2000 орчим хүн бүртгүүлжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ma

Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 $ ойролцоогоор нэг их мөнгө алдсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 долларын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно

2018-08-11 10:43    197.211.59.167

Сэтгэгдэл нэмэх