Урт цагааны урд замыг хаана

2018-08-10 14:10      ГэрэгМН

 

Зам засварын ажил хийгдэж байгаа учир зарим замыг хаахаар болжээ. Хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна. 

Ахуй үйлчилгээний ордны урд зам

2018 оны 8 дугаар сарын 10-аас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл БГД, Энэбишийн өргөн чөлөө, Ахуй үйлчилгээний ордны урд, /тусгаарлах зурвасын урд, зорчих хэсэгт 12 метр зам сэтэлнэ. /5 эгнээ замын 2 эгнээгээр нь тээврийн хэрэгсэл саадыг тойрч гарах боломжтой.

Урт цагааны урд зам

Маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ээс 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЧД, Жуулчны гудамж, Урт цагааны урд талд. /Урт цагааны урд зам бүтнээр хаагдана/

“Ард” кино театрын хойд тал

ЧД, 1-р хороо, “Ард” кино театрын хойд талын замыг сэтлэх ажил хийгдэнэ. /Хойд туслах зам бүтнээр хаагдана.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх