ЗТХЯ-ны газрын дарга хувийн таарамжгүй байдлаас болж нэгийгээ хөнөөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

2018-08-10 13:56      ГэрэгМН

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр ЗТХЯ-ны гадаа гарсан хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Цагдаагийн 102 утсанд 2018.08.09-ны 21 цаг өнгөрч байхад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн байрны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага ирсэн.

Хэргийн газарт цагдаагийн нэгдүгээр бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд тус яамны Төрийн тусгай  удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн дугаар авсан. Энэ нь хүнийг алсан гэсэн зүйчлэл.

Хохирогч Г-гийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн нь үнэн үү?

-Цахим орчинд албан тушаал булаацалдаж, маргалдаж нэгнийхээ амь насанд халдсан гэдэг ташаа мэдээлэл тарсан байгаа. Хувийн таарамжгүй байдлаас шалтгаалж ийм асуудал болсон. Архи хэрэглэсэн эсэхийг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоох боломжтой.

-Хохирогч хэдэн удаа хутгалуулсан бэ?

-Хэрэг бүргтгэлтийн мөрдөн байцаалтын  явцад тогтооно.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Naran

Hutga ni belen zelen bsn bhig bodhod sanaatai allaga bna.

2018-08-10 15:48    122.201.31.77
Зочин

Юун бэлэн зэлэн хутга хуй вэ. Ямар гээч ийн хүмүүс энэ төрд байдаг юм бэ? .бузар юмаа. Хувийн таарамжгүй харьцаа гээд алаад байхад болдог хэрэг үү? ямар нийгэмд амьдраад байнаа бид чинь

2018-08-10 15:05    122.201.22.141

Сэтгэгдэл нэмэх