Мандан бадрахын бэлгэдэл Төрийн далбаа

2018-07-10 17:25      gereg

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын өмнө Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж байх, түүхт ёс, өв уламжлалаа нандигнан хадгалж өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-аас 2008 онд баталсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбаа нь Монгол төрийн бэлгэ тэмдэг, ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх талаар тодорхойлж, хэмжээ, харьцааг дурдсан байдаг. Үндсэн хуулиас гадна Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах, дурсгах тухай тусгасан байдаг. Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, профессор С.Дулам:

-Үндсэн хуулийн 12-р зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна гэсэн заалтыг үндэслэн харьцаа, хэмжээ, дүрслэл, хаана хэрхэн байрлуулж мандуулах бүх зүйлийг тусгасан байдаг. Бэлгэдэл утгыг мөн хуульд дурдаж өгснөөр хэмжээний хувьд 1:2 харьцаатай, цулгуй энгийн материал дээр улаан- хөх -улаан гэсэн хослол бүхий өнгөтэй, улаан нь мандах бадрахын бэлгэдлийн, хөх нь мөнх тэнгэрийн хөх өнгө гэж тодорхой заасан байгаа гэв.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх