Л.Оюун-Эрдэнэ: Ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай бичигт 25 гишүүн гарын үсгээ зурлаа

2018-07-10 14:08      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Баяр, наадам гээд олон хоногийн амралт эхлэх гэж байна. Гэвч 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол явуулах асуудал замхарч болохгүй" хэмээн онцоллоо. 

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцах ярилцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, шуугиан тарьсан. Энэхүү бичлэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын гурван хүн холбогдсон. 

"МАН-ын 60 тэрбум"-ын хэрэг гэх асуудлыг хууль, хяналтынхан шалгасан ч хэрэгсэхгүй болгосон төдийгүй шинжээчийн дүгнэлтээр тэрхүү бичлэгийг эвлүүлэг гэж үзсэнээ удаа дараа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлаар АТГ-т хандаж, дахин шалгаж өгөхийг хүссэн. Тэрбээр "МАН-ын 60 тэрбум"-ын хэргээр нийтийн сонсгол явуулах саналыг гаргаж, түүнийг нь 19 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байдаг.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Бид өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд цохогдож очсон гэдэг байдлаар бүдгэрч байна. Нийт 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нийтийн сонсголыг заавал зохион байгуулах хуультай.

АТГ болон бусад хуулийн байгууллага томилсон хүнээ хамгаалж байгаа нь тодорхой болж байна. Хууль зүйн байнгын хороо нь хүртэл шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байгаад харамсалтай байна. Өнөөдрийг хүртэл хариу хүлээлээ, ямар ч хариу ирүүлсэнгүй. Тиймээс арга буюу УИХ-ын тухай хуульд зааснаар 25 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж УИХ-ын даргад өргөн барилаа" гэв. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ХН

ШАЛГАЖ ШУДРАГА БУС НИЙГМЭЭС САЛАХ НЬ БИДНИЙ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ МӨН БОЛОЙ

2018-07-12 13:03    122.201.31.9
нЭЭЛТТЭЙ СОЛНГОЛ ХИЙХ ОРОН ЗАЙ ҮЛДЭЭГҮЙ БАЙХ АА

Энэ балай залууг харсаар Хүмүүсийн нүдэнд эвэр ургах нь ээ. сайт болгонд маасайгаад хаглах бутлах юмаа ярьсаар л байх нь бүр дургүй хүргэчихлээ. Оюун-Эрдэнэ гэхээр л үстэй толгой арзайх боллоо.

2018-07-11 01:05    103.57.93.199
залхаж байна

Энэ Оюун-Эрдэнэ гэгч залуугийн сэтгэцэд нэг юм байна аа. Ам нээвэл "60 тэрбумын хэрэг" гээд балайрах юм. Энэ балай Энхболдтой ямар өстэй юм бол!!!! Энэ залууг атгаг санаа,өс,хонзон гэхээс өөрөөр тайлбарлах арга байна уу??? Өөр хийх ажил байдаггүй хэрэг үү.Аль хэдийн зохих байгуулалгууд нь шалгаад шийдсэн асуудлыг улиглах нь хэнд хэрэгтэй юм.Хүрэлсүх сайдын суудал өгсөн бол ингэж явахгүй л дээ өнгөрсөн, завхарсан асуудлаас тань өөр том хэргүүд байсаар байтал ус балга юм шиг дугүй байгаааг шудраг гэж харах уу

2018-07-11 00:57    103.57.93.199

Сэтгэгдэл нэмэх