Оросууд эх орондоо болж байгаа ДАШТ-ий эхний тоглолтод 5:0-оор итгэл төгс хожлоо

2018-06-15 01:02      ГэрэгМН

Энэ өдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт ОХУ-ын нийслэл Москва хотод боллоо. Нээлтийн тоглолтод эзэн орны баг Саудын Арабын багтай тоглож 5:0-оор хожлоо.

ДАШТ-ий нээлтийн тоглолт ийм олон гоолоор нэгнийгээ хожиж байсан түүх байхгүйг санах юм бол Оросууд түүхийг бүтээхээр шийдэв бололтой.

Гэхдээ азнаарай Оросуудыг 2 удаагийн дэлхийн аварга Уругвай, түүхэндээ Салах шиг шилдэг хөлбөмбөгчинтэй байж үзээгүй Египет хоёр байгааг бүү март.

Харин улаантнууд гэгддэг ОХУ-ын шигшээ бага анхныхаа хожлыг авлаа. Хөрш орны фанат бид Оросуудад амжилтыг л хүсч байна.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх