Хүүхдийн паркт осол гарч 4 хүүхэд гэмтжээ

2018-06-13 17:54      ГэрэгМН

Паркт осол гарч, 4 хүүхэд гэмтжээ

Өнөөдөр 14.00 цаг өнгөрч байхад Үндэсний соёр амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомыг ажиллуулах үед хугарч, хүүхдүүд гэмтжээ. Албан эх сурвалжаас авсан мэдээллээр дөрвөн хүүхэд бэртэж гэмтсэн аж. Хоёр хүүхдийн бие хүнд байгаа бол хоёр нь арай хөнгөн гэлээ. 

Осол гарсан даруйд иргэд Түргэн тусламж, мөн Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу 103 шуурхай ирж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн аж. 

Онцгой байдлын албанаас өгсөн мэдээллээр Хүүхдийн паркт осол гарсан тухай дуудлага 14.59 цагийн орчимд ирсэн байна. Тус газар нь техник хэрэгсэлд хүн даруулах, хавчуулагдах зэрэг осол гарсан үед очиж ажиллаж, аврах ажиллагаа явуулдаг аж. Хүүхдийн паркт болсон ослын үеэр дарагдсан, хавчуулагдсан хүн байгаагүй тул ажиллах шаардлага гараагүй гэв. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх