"Жаст"-ын Ш.Батхүүг хорьж байгаад нүд аниулаад албан тушаалтнууд ял завших гэж байна уу

2018-06-13 16:16      ГэрэгМН

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар өнгөрч байна. Өчигдөр түүний хоригдох хугацаа дууссан учир шүүх хорих хугацааг дахин 15 хоногоор сунгаад байна.

Энэхүү шүүх хурлын дараа Ш.Батхүүгийн бие эрс муудсан талаар өмгөөлөгч нь мэдээллээ. Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ.

Түүний сахарыг бууруулахын тулд Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр доозоор өдөрт зургаан удаа хийж байгаа гэнэ. Энэ нь сахарыг өсгөхгүйн тулд хийж буй аргацаасан арга хэмжээ аж.

Инсулин тариаг ар гэрийнхэн нь авч Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү оруулж байгаа гэнэ. Мөн Ш.Батхүүгийн бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан аж.

Түүнийг даруйхан клиникийн мэргэшсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхгүй бол амь насанд нь ноцтой байдал үүсээд байна гэж түүний өмгөөлөгч ярьсан. Ш.Батхүүг гурван сар хоригдох хугацаанд ердөө гурван удаа байцаалт авчээ.

Манай хуулийнхан ө мнө нь ГТХЭГ-ын дарга асан Д.Амарсайханыг тус хорих ангид хорьж байтал сахарын өвчин нь хүндэрч нас барсан билээ. Тэгвэл түүнтэй адилхан өвчтэй "Жаст"-ын Ш.Батхүүг 3 сарын турш хориод дахин хорьж байгаа нь түүнийг үхэг гэсэнтэй адил мэт.

Ш.Батхүүг хорих үед зарим хэвлэл түүнийг шоронд үхүүлж, албан тушаалтнууд ял завших гэж байна гэж бичиж байсан билээ. Тэгэхээр хардах эрхийнхээ дагуу Ш.Батхүүг шоронд нь үхүүлэх гээд байна уу гэдгийг асуумаар санагдаж байна.

Түүнийг уг луйврыг хийж байх үед Төрийн өмчийн хорооны даргаар "алдарт" Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар Ч.Ганзориг нар ажиллаж байсан гэдэг.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх