МҮБХ-ны Их эе маргааш болохгүй

2018-05-17 16:04      ГэрэгМН

МҮБХ-ны “Их Эе” хурал маргааш буюу 18-нд хуралдах тов гараад байсан. Өнөөдөр бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр “Их Эе” хурал болохгүй бөгөөд маргаантай асуудлыг зохицуулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах санал тавьжээ. Хуралд Улсын начин Г.Эрхэмбаяр нарын бөхчүүд болон доктор Л.Ням нарын бөхийн зүтгэлтэн, хуульч оролцож, дараах мэдээллийг өглөө.  

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаантай асуудлыг үл харгалзан эв зүйгээр зохицуулах замаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үл харгалзан Цэцдийн зөвлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар “Их Эе”-ийг дүрмийн бусаар зарласан байх тул татгалзах нь зүйтэй гэж үзжээ.

Маргаантай асуудлыг зохицуулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьжээ. Цэцдийн зөвлөлийн хурлыг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан хуралдуулах ёстой гэж үзсэн байна. Мөн шийдвэрийг бөхчүүд болон бөх сонирхогчдод сурталчлан таниулахыг ажлын хэсэгт даалгах хэрэгтэй гэж үзжээ.

Бөхийн холбооны тэргүүлэгчдийн зөвлөлд тэргүүн Л.Чинбат, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүд бий. Маргааш болох хурлын тогтоолыг хуурамч тамга тэмдгээр дарсан гэдгийг өнөөдрийн хурлаар хэллээ.

Хуульч Д.Хишигбаяр хэлэхдээ “Бөхийн холбооны тэргүүн байсан Р.Нямдоржийн ашиглаж байсан тамга, тэмдгийг ашиглахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан. Энэ шүүгчийн захирамж хүчин төгөлдөр” гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх