Монгол улс Приморийн хязгаарт далайд гарах өртөө байгуулах төлөвтэй байна

2018-05-17 15:13      ГэрэгМН

ВЛАДИВОСТОК. /ТАСС/. Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд Приморийн хязгаарын нутагт далайд гарах өртөө байгуулахыг зорьж байгаа тухай тус хязгаар нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Монголчууд бид бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн Хятад руу экспортолдог хэдий ч гуравдагч зах зээлд гарахын тулд далайд гарцтай болохыг хүсч байна. Анхны тээвэрлэлтийг зохион байгуулахын тулд далайн боомтыг эрж хайх, шинэ өртөө барьж байгуулах эдэлбэр газрыг сонгоход бидэнд та бүхний дэмжлэг хэрэгтэй” гэж Монгол улсын гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Приморийн хязгаар нутгийн амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Андрей Тарасенкотой уулзах үеэрээ хэлсэн байна.

Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа А.Тарасенко илэрхийлэхийн сацуу Приморийн хязгаарын ачаалал багатай тэнгисийн аль нэгэн боомтод туршилтын тээвэрлэлт хийж үзэхийг санал болгожээ.

Монголын ачааг Оросын боомтуудаар дамжуулан тээвэрлэх нь хоёр улсын нутаг дэвсгэр хоорондын стратегийн түншлэлийн хөгжлийн хөтөлбөрт багтсан зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар дамжин өнгөрөх тээвэрлэлт болон хилийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлүүдийн тухай хэлэлцээр байгуулах төлөвтэй байна.  

Э.Аянзаяа 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Туршаад үзэхээр ашигтай эсэх нь аяндаа мэдэгдэнэ. туршаад үз.

2018-05-18 09:12    202.9.41.195
ee hoorhii doo

Neg ni orlogch nogoo ni uurgiig tur orlon guitsetgegch 2-iin yaria mondoo. Ajil bolj haragdana daa. Mongoliin ue ueiin teeverchid dalaid garah gartsiig ogt sudlaagui, or tas orhison gevel tuunshig hudlaa yum baihgui ee. Iimerhuu erhemuudtei yu ch yarih bilee dee. Ene 2 hun deer Battulga nemegdeed hiichih baih oo.hiichih shinjtei nohod baih shig baina. Dashramd huseh neg zuil baina.Yaagaachgui,surag todii bolon hen negnii tolgoid orson bodliig shuurch avaad bichihgui baihiig l husie

2018-05-17 21:16    115.171.245.226
зочин

хэзээ хаана ингэж хэлээвээ мэдээгээ гүйцэт огоочээ

2018-05-17 15:41    64.119.19.53

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ