Элчин сайдуудыг томиллоо

2018-05-17 13:25      ГэрэгМН

УИХ-ын чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, элчин сайдуудыг томиллоо. Засгийн газраас нийт зургаан элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүүлсэн ч Ерөнхийлөгч тэдгээрээс дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал хүргүүлээд байсан юм.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар дэмжлээ.

 Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2, Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томиллоо.

О.Энхцэцэг: Швед улстай цаашид инноваци, ногоон хөгжлийг хангах чиглэлээр хамтарч ажиллана.

Н.Тулга: Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд мал эмнэлгийн чиглэл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлээр нягт хамтран ажиллана.

Д.Батжаргал: Инновацийн чиглэлийн төслүүдийг дэмжиж ажиллана. Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжид түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлж, хувийн хэвшилд тулгуурласан бодлого хэрэгжүүлнэ.

Я.Ариунболд: Хөдөө аж ахуйн салбар, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр Канадтай хамтран ажиллана. Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр тус улсын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг татахад анхаарал хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Энэ үеэр гишүүд Элчин сайдуудад хуучин арга барилаар бус шинийг эрэлхийлж ажиллахыг захиж байв.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ