Ганцаараа аялахад тохиромжтой топ 10 газар

2018-05-17 10:44      geregmn

www.chinadaily.com сайт 2018 онд ганцаараа аялахад тохиромжтой газруудыг нэрлэжээ. Үүнд:

 

Индонез: Бусад улс орнуудаас хамгийн хямд. Тав тухтай өрөөнд өдрийн гурав удаа хооллож, шар айраг шимэнгээ өдөрт 25 ам.доллар зарцуулна.

Шотланд: Виски, зэрлэг ан амьтан, орон нутгийн ард иргэдийнхээ зочломтгой зангаар алдаршсан улс юм. Байгальтай харьцах, үзэсгэлэнт сайхан газар, гол мөрөн, онгон байгальд амрах боломж олгодог.

Итали: Оливийн мод, өндөрлөг газар, өргөн уудам орон зай, наран шарлагын газартай Итали орон. Италийн бүх хотууд жил бүр жуулчдаар дүүрэн байдаг. Тэнд очоод дарс шимж, дарстай шарсан мах амтлахаа бүү мартаарай.

Вьетнам: Вьетнамын захын дүүрэг, эсвэл Ханой хотод заавал очих хэрэгтэй. Орон нутгийн оршин суугчид нь нөхөрсөг хоол хүнс, үйлчилгээ нь хямд. Зочид буудлын үйлчилгээг нь  АНУ-ын кабелийн үйлчилгээтэй харьцуулахад 10 ам.доллараар бага байдаг аж.

Франц: Эйфелийн цамхгийг дурдахгүйгээр Францын тухай ярих боломжгүй. Францын шөнө хүмүүст хамгийн гайхалтай мэдрэмжийг өгдөг. Тэр мэдрэмжээс хүртэх хэрэгтэй.

Өмнөд Африк: Өмнөд Африкын гол хотуудын нэг нь Йоханнесбург хот юм. Худалдаа, зугаа цэнгэл, адал явдлын хот гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Тайланд: Хүн бүр Бангкок хотын талаар ярьдаг. Харин Phuket, Chiang Mai, Pattaya, Khoi Samui, Phi Phi арал зэрэг хотуудыг мартдаг. Chang Mai XIII зууны үед босгосон Буддын шашны эртний хот юм. Ганцаараа аялаж буй жуулчдын үзэх ёстой хот.

Марокко:  32 сая орчим хүн амтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршдог. Цөлийн  аялал хийх боломжтой.

Турк: Бизнес олон талаар хөгжсөн улс юм. Энд та зуу зуун худалдааны төвүүд, музей хэсэж, аюулгүй аялах боломжтой.

Шинэ Зеланд: Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азиуд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Тэдний соёл иргэншлээс олж мэдэх зүйл олон.

Эх сурвалж: chinadaily.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zz

shal hudlaa hogiin azi afrikiin

2018-05-17 13:45    176.179.162.14
hahaa

Umnud africad bas tiim baishin baidag baihnee hahahaha

2018-05-17 11:44    202.179.25.17
kkk

Эх сурвалж: chinadaily.com-нхаан Өмнөд Африк: гэснээ Сингапурын зураг оруулсан байна.

2018-05-17 11:18    103.111.68.50

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ