П.Ганхүүг "Эрдэнэс Монгол"-ын захирлаар томилжээ

2018-05-17 09:04      ГэрэгМН

П.Ганхүү "Эрдэнэс-Монгол"-ийн захирал болов

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар төрийн өмчит 'Эрдэнэс-Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон байна.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөөд, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан байна. Эрчим хүчний яаманд дэд бүтэц, эрчим хүчний мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайдын түвшинд ажиллаж байжээ.

Харин өнгөрсөн 2016-2017 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан билээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ