Засгийн газраас 63 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо

2018-05-16 14:57      geregmn

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Засгийн газраас нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан анх удаа тариалангийн бүс нутгийг тогтоосон талаар мэдээлэл хийлээ. Тус бүст Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Булган зэрэг долоон аймгийн 63 сумын нутаг дэвсгэрийг хамруулжээ.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.5 хувь буюу сая 50 мянган га газрыг газар тариалан эзэлдэг. Үүнээс одоогийн байдлаар 700 мянган га газрыг газар тариаланд ашиглаж  байгаа бол үлдсэн талбайд нь тариалалт хийдэггүй байна. Тиймээс энэ газрыг эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх, тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг  дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Энэ үеэр Б.Батзориг сайд "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас газар тариалангийн салбарт түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улс газар тариалангийнхаа бүс нутгийг зарлаж, тодорхой болгож, түүнд түшиглэн эрчимжсэн мал ахуйгаа хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн. Газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн эрчимжсэн мал ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж сэргэнэ гэж тооцоолж байна. Нийт долоон аймгийн 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолоо. Хуулийн хүрээнд аймаг, орон нутгийнхны саналыг авч, түүндээ үндэслэж энэхүү шийдвэрийг гаргалаа" гэв.

Тариалангийн бүс нутагт:

1.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг,  Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг

2.  Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3.  Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг

4.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг

5.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг

7.  Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын  Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр багийг хамруулан тогтоов.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ