Тариалангийн талбай, бэлчээрийн газар хоёрыг салгах зайлшгүй шаардлагатай байна

2018-05-16 10:57      gereg

-Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ойрын үед шийдвэр гаргахаар боллоо-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутагт ажллаж байна. Тэд хаврын тариалалт ид өрнөж буй үед ажиллаж байгаа нь энэ салбарт тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, гарц гаргалгааг тариаланчидтай ярилцан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгөв.

Жишээ нь, "Арвин хур" ХХК-ийн захирал Ч.Чадраабал, “Усалгаатай тариалангийн компаниудын хувьд Сэлэнгэ мөрнөөс татсан усаар талбайгаа усалдаг. Ийм тeхнологи нэвтрүүлэхэд 13 жил ажиллаж байж одоо л бүрэн гарт орж байна” гэж ярьж байв.

Нийт 1500 га талбайд тариалалт хийж байгаа тус компанийн талбайд мал орсноор 30 хувийг сүйтгүүлж алджээ. Тиймээс газар тариалангийн бүсийг тогтоож, бэлчээрийн мал аж ахуй, газар тариаланг салгах зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм.

Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоон малчид, тариаланчдын хооронд үүсдэг асуудлыг шийдвэрлэх, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатай байгаад санал нэгдэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ойрын үед шийдвэр гаргахаар боллоо.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lord

mahan deer sahar hiihtei

2018-05-16 20:14    103.57.92.140

Сэтгэгдэл нэмэх