Монгол эрдэмтдийн эко бүтээгдэхүүн Японы зах зээлд нэвтрэхээр боллоо

2018-05-16 10:06      geregmn

Монгол эрдэмтдийн эко бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэрлэсэн байна. Эхний ээлжинд тэдгээр бүтээгдэхүүний дээжийг Япон улсад аваачиж танилцуулах юм.

Энэхүү шийдвэрийг Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито, Японы тэргүүлэгч компанийг үүсгэн байгуулагч, захирал нарын найман төлөөлөгч Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргалын урилгаар тус сангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ гаргажээ.  

Шинжлэх ухаан технологийн сангийн хувьд шинжлэх ухааны салбарын хүний нөөцөө чадавхжуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Үүнээс гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээхийг зорьж буй юм.

Энэ удаагийн уулзалтын ач холбогдол нь Япон Улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллахад оршиж байна. Японоос түншлэл тогтоохоор олон улсад үйлдвэрлэлээрээ танигдсан бизнесийн салбарын удирдлагууд хүрэлцэн ирж “Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцав.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх