Аймаг, нийслэл, дүүрэгт томилгоо хийх эрх олгоно

2018-05-15 17:16      geregmn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон нэр бүхий гишүүд хамтран төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэх талаар холбогдох найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Энэ хуулийн төслөөр тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүрэгт эрх мэдлийг шилжүүлэх юм. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, орон нутгийн засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байна. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ххх

Энэ МАН-ыг яана даа

2018-05-16 14:54    202.179.10.22
сондуул

бичиг үсэг тайлагдсан нь л төрийн алба хаагч болдог шиг байгаа юм...газар,шороо,алт гэхээр толгой нь хурдан ажиллана гэж хятадуудад зарж дуусч байгаа даа эх оронг минь та нар....

2018-05-16 11:54    203.91.118.180
Зочин

Халж солихыг үзүүлж өгөх байхдаа. тэгээд шүүхдээд л баахан ажилгүйдлийн тэтгэмж, ажилгүй байсан хугацааны олговор гээд л татвар төлөгчдийн мөнгийг урсгах байхдаа. Харж байхад буруу тушаал гаргасан дарга хариуцлага хүлээхгүй төсвийн мөнгөнөөс л олгогдож байдаг.

2018-05-16 10:04    162.243.40.174
zochin

uuzuzu odoo ah duu hamaatan sadnaaraa turiig tushih n dee. jalga dovnii uzel ihtei oron nutgiinhan chadah chadahgui humuuseer ajil hiilgeh bolj baih shiv. haramsaltai

2018-05-16 09:40    103.9.90.130
зочин

Энэ зөв шүү. Сумын түвшинд гэхэд сумын татварын байцаагчыг ТАТВАРЫН ерөнхий газрын дарга томилдог гажиг тогтолцоог халах хэрэгтэй.

2018-05-16 09:01    202.179.4.102
зочин

хэн томилох нь ач холбогдолгүй ш дээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу суларсан ажлын байрыг шудрагаар сонгон шалгаруулдаг болох л хэрэгтэй. хэвтээ, босоо байна уу огт сонин биш. төрийн алба шат шатандаа хийх юмаа хийхэд л болоо.

2018-05-16 08:55    202.131.245.69
зочин

Энэ ч арай дэнднээ. Энэ хэдэн УИХ-ын гишүүд үүнээс өөр санаачлаад гаргачих зүйл байхгүй байна уу.

2018-05-16 08:53    66.181.165.91
aagii

та бүхэн төрийн албаны тогтолцоогоор яах гэж тоглож байдаг юм вэ. өөр хийх ажил олдохгүй байгаа юмуу ажил олдохгүй байгаа бол хөдөө явж ард иргэдийн амьдралтай танилц эрхэм гишүүдээ. 2020 онд гуйгаад ирнэ дээ харж л байя үүнийхээ горыг амсах байлгүй дээ.

2018-05-16 08:44    66.181.165.204
Жирийн төрийн албан хаагч

Хэвтээ тогтолцоо нь жинхэнэ утгаараа хэлмэгдүүлэлт болох ба цаашилбал үзэмжээрээ төрийн албан хаагчдыг халах солих тотолцоог бий болгож, удирдлагыг 2 хувааж, төрийн албыг хүчийг сулруулах гэсэн бодлого юм. Энэ бол эрлийзүүдийн Монголын төрийг устгах гэсэн бодлого юм.

2018-05-16 08:41    122.201.23.158

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ