С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болов

2018-05-15 17:03      ГэрэгМН

Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг өнөөдөр 15.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж эхэлсэн.

Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байсан. Тэгвэл дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг нэг сар үргэлжүүлэн хорих шүүхийн шийдвэр гаргалаа. Үргэлжлүүлээд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэхээр хуралдаж байна.

АТГ-аас тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх