Монгол Улс нүүрсний үнэлгээгээ өсгөж чаджээ

2018-05-15 16:17      ГэрэгМН

-"Эрдэнэс Тавантолгой"-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ-

Он удаан жил шүүмжлэлд өртсөн Монгол нүүрсний үнэлгээ өссөн гэх таатай мэдээ бидэнд ирлээ. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг худалдан авагч нартай нүүрсний үнийн хэлэлцээрийг амжилттай хийжээ.

Тус ажлын хэсэг “Чалко Трейдинг Хонконг" компанитай тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд нүүрсний үнийн талаар хэлэлцсэний дүнд дээрх Монгол Улсаас гадагш нийлүүлж буй нүүрсний үнийг өсгөж чадсан байна. Уг хэлэлцээрийн дагуу, 2017 оноос хойш огт хөдөлгөөнд ороогүй нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.долларт хүргэж буй юм.

Энэ нь одоогийн үнэлгээнээс 70 центээр өсөж буй үзүүлэлт бөгөөд үүнийг дагаад манай улсын уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт оруулах хувь нэмэр ч дээшилнэ.

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн зүгээс Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан ч нийлүүлэлтийг үнийг цаашид нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс- Тавантолгой" ХК нүүрсний үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг “Чалко Трейдинг Хонконг" компанид тавьсан тэдний талаас уг саналыг дахин няГталж, ТУЗ-дөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөөр болсон байна.

Уг нь манай улс Таван Толгойгоос нүүрс тээвэрлэж эхэлсэн цагаас нүүрсний үнийг олон улсын жишигт ойртуулахаар олонтоо хэлэлцээр хийсэн. Гэвч “Чалко Трейдинг Хонконг” компанитай анх зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутамд үнэд өмчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг 2011 онд байгуулсан гэрээнд тусгасан байжээ.

Харин энэхүү аргачлалд дутагдалтай тал байсан учраас өнгөрсөн хугацаанд манай улс уг асуудлын шийдлийг олж чадаагүй аж. Тиймээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн зүгээс санал болгосноор, уг аргачлалыг засаж сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний дүнд томоохон ахиц гарч, хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь бас нэг амжилт юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ