Эцэг, эх байх эрхийг нь хассан 24 тохиолдол бүртгэгджээ

2018-05-15 14:40      ГэрэгМН

Шүүхээс шийдвэрлэж буй гэр бүлийн холбогдолтой хэрэг буурахгүй, тогтмол өсч, гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнэ алдагдаж байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авах цаг болсныг “Гэр бүл ба тэгш хүртээмжтэй нийгэм” хэлэлцүүлгээр хөндөж тавилаа.

Олон улсын гэр бүлийн өдөртэй холбогдуулан зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон холбогдох газруудын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Улс орон бүхэнд өөрийн гэсэн тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход гэр бүл, гэр бүлийн бодлого чухал. Гэтэл манайд энэ талд төдийлөн анхаарал хандуулж, ахицгүй гаргахгүй байгаа учраас нийгмийн үндсэн нэгж хэмээн тодорхойлогддог гэр бүлийн тогтвортой байдал хангагдаж чадахгүйд хүрчээ. Үүнийг хангахын тулд цаг үеэ харсан шийдвэр, түүнд нийцсэн эрх зүйн үгүйлэгдэж буй”-г онцоллоо.

Шүүхээс шийдвэрлэсэн гэр бүлийн холбогдолтой хэргийн сүүлийн дөрвөн статистикийг харвал Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Гэр бүлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг 2014 онд 4207, 2015 онд 4539, 2016 онд 4674, 2017 онд 4566 байгаа нь зөрчил маргаан багассан бус буурахгүй байгааг харуулж байна.

Гэр бүлийн маргаанд хамгийн их өртөж, эрх нь зөрчигдөж, хохирдог хэсэг бол хүүхэд юм. 2017 оны статистикаас үзвэл гэр бүлийн маргааны хамгийн их хувийг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох зэрэг эзэлдэг.

Өнгөрсөн жил 2791 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, шүүхийн журмаар 2017 онд 877 хүүхдэд тэтгэлэг тогтоосон бол эцэг, эх байх эрхийг нь хассан 24 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрийг үндэслэн залуучуудын дунд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн хүчирхийлэл, нэг нэгэндээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ алдагсан гэдэг дүгнэлт хийсэн байна. Дээрх дурдсан шалтгаанаас үүдэн гэр бүлийн харилцааны тогтворгүй даамжрах хандлагатай байгааг салбарын яамны мэргэжилтэн дурдав.

Тиймээс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, тэдэнд зориулсан сургалт сурталчилгаа явуулах шаардлага байгаа аж. ХНХЯ Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд дээрх асуудлуудыг нарийн судалж, тусгахаар ажиллаж байна.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ