В.Путин Европ, Азийн эдийн засгийн холбооны үүргийг тодорхойллоо

2018-05-15 11:35      ГэрэгМН

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр Сочи хотноо болсон Европ, Азийн эдийн засгийн холбооны дээд эрх бүхий байгууллага болох Европ, Азийн эдийн засгийн комиссын дээд зөвлөлийн хуралд оролцлоо.

ТАСС агентлагийн мэдээлснээр, В.Путин "Урьдын адил эдийн засгийн өнөөгийн саад бэрхшээлийг арилгаж, цахим худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа зэрэг салбар, дижитал технологитой холбоотой төслийг хөгжүүлэх нь Европ, Азийн эдийн засгийн холбооны өнөөгийн хөгжлийн тэргүүн чухал үүрэг юм хэмээн ОХУ үзэж байна" гэжээ.

Путин "Тус холбооны дотоод зах зээлийн эргэлтийн үр ашгийг дээшлүүлж, худалдаа, үйлчилгээний нэгдмэл зах зээл байгуулах зэрэг нь мөн Европ, Азийн эдийн засгийн холбооны үүрэг юм" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх