Иерусалимд АНУ Элчин сайдын яамаа нээснийг эсэргүүцсэн палестинчуудын 55 нь амиа алдав

2018-05-15 11:18      ГэрэгМН

Палестинчуудын ширүүн эсэргүүцэл, олон орны зэмлэлийг үл хайхран, АНУ өчигдөр буюу 14-нд Израйльд суугаа Элчин сайдын яамаа Иерусалимд албан ёсоор нээлээ.

Палестины ард иргэд томоохон жагсаал хийж, Израйлийн цэрэгтэй мөргөлдсөнөөр, одоогийн байдлаар 55 иргэн амиа алдаж, 2800 гаруй хүн шархадсан байна.

АНУ-ын шинэ Элчин сайдын яамны нээлтэд тус улсын Төрийн нарийн бичгийн дэд дарга Жон Сулливан тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер, АНУ-ын Сангийн сайд Стивен Тернер Мнүчин нар мөн оролцжээ.

Франц, Ливан, Йордан, Египет зэрэг улсын  засгийн газар, Арабын орнуудын холбооноос тус тус мэдэгдэл хийж, АНУ-аас Израйльд суугаа Элчин сайдын яам Тель-Авиваас Иерусалимд шилжсэн явдлыг зэмлэн буруушааж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, Израйлийн эрх баригчид зэр зэвсэг хэрэглэхдээ хүлээцтэй хандахыг уриаллаа.

Иерусалимын асуудал бол Палестин Израйлийн энх тайвны ахицад саад болж буй гол хүчин зүйл билээ. Израйль бүх Иерусалимд бүрэн эрхтэйг олон улсын хамтын нийгэмлэг бүгд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Израйльтай дипломат харилцаатай маш олон орон Элчин сайдын яам Иерусалимд бус харин Тель-Авивд байдаг юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaluu

muslimuudiin dund ganc oor shahintai humuus baihni zov oorsdoon jaz amidarch jaz hun shi uls eh ornoo hogzuuldgiig delhii harsan bizdee

2018-05-15 14:33    90.180.37.125
irgen

gaitai izrail amerik 2 delhiid ih gai bolson ulsuud, hereg hiichiheed hariuzlaga hyleene gej baihgui

2018-05-15 13:57    62.167.114.16

Сэтгэгдэл нэмэх