Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тоглоно

2018-05-15 09:38      ГэрэгМН

 

Казахстан улсын Алматы хотод болж буй СССР-ын Армийн генарал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII Олон Улсын А зэрэглэлийн тэмцээн болж байна.

Монгол улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор 4 ширэн бээлийтэн хүч үзэж байгаа бөгөөд ОУХМ Д.Цэндбаатар алтан медалийн төлөө тоглохоор шалгаран үлдээд байна.

Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаандаа Э.Цэндбаатар Узбекстаны шигшээ багийн 2 номерийн тамирчин хүчтэй өрсөлдөгч Расулов Жохогирийг 3 үеийн турш илүүрхэн ялж, аваргын алтан медалийн төлөөх тулаан хийх эрхтэй боллоо.

Харин Ц.Мөнхбаатарын хувьд бас Узбекийн шигшээ багийн 2 номерийн боксчин Кучкаров Абдуллотой 3 үеийн турш боломжийн тулалдсан ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх