Орон сууцны зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл Монголбанкин дээр хийгдэж байна

2018-05-15 09:21      ГэрэгМН

Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд тавдугаар сарын 4-нд 45 тэрбум төгрөг хуваарилаад байна. Үүний 15.7 тэрбумыг төв банкнаас, 29.4 тэрбумыг нь Засгийн газраас санхүүжүүлээд байна. Энд нийтдээ 657 иргэн хамрагдах юм.

Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодруулав.

-Одоогийн энэ санхүүжилт нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2016 оны аравдугаар сард шинэчлэгдэн гарсан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай журмаар явагдаж байгаа.

Нэг ёсондоо ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилт явж иргэдэд хуваарилагдаад очиж байгаа. Дээрх журмаар Монголбанк эхний болон сүүлийн 7 хоногт гэсэн графикаар сард 2 удаа эргэн төлөлтийн хөрөнгийг эргээд арилжааны банкуудад тогтмол санхүүжүүлэн хуваарилан олгож тэр мөнгө нь зээлдэгч иргэдэд хүрч байгаа.

Монголбанк санхүүжилтийг заасан хугацаанд тасралтгүй хуваарилан хүргүүлж байна. Тавдугаар сарын эхний санхүүжилт 4-нд орсон. Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж нийт  657 иргэнд өгсөн байна.

Тавдугаар сарын сүүлийн санхүүжилт мөн ийм хэмжээний мөнгө орно гэсэн үг. Он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.

Тодруулга: Монголбанкнаас 2017, 2018 онд хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийн орлогоор, Засгийн газар 2017, 2018 оны улсын төсөвт тусгасан эх үүсвэрээр тус тус санхүүжүүлж байна. Үүний хүрээнд 2017 онд нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:

  • Монголбанкнаас 3925 зээлдэгчийн 242.6 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 1660 зээлдэгчийн 110.9 тэрбум төгрөг,

2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:

  • Монголбанкнаас 939 зээлдэгчийн 63.9 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 424 зээлдэгчийн 29.4 тэрбум төгрөг.

 

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх