Армени дахь эсэргүүцэл газар авлаа

2018-04-17 16:56      gereg

Армений нийслэлд дөрөвдүгээр сарын 16-нд хуучин Ерөнхийлөгч Сержа Саргсяныг эсэргүүцэгчид цагдаагийн хүчинтэй мөргөлдсөний улмаас олон арван хүн шархдаад байна. Эдний дотор дөрвөн цагдаа, 40 гаруй босогч хүнд шарх авсны дунд эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагч Никол Пашинян ч гэмтээд байна.

Жагсагчид Армений парламент болох Үндэсний хурлын байрыг бүслэжээ. Учир нь энд өнөөдөр тус улсын шинэ Ерөнхий сайдыг сонгох бөгөөд энэ албан тушаалд эрх баригч Бүгд найрамдахчуудын нам Сержа Саргсяныг нэр дэвшүүлсэн нь сөрөг хүчний зүгээс “таалагдаагүй” юм.

Эсэргүүцлийн жагсаал цуглаан гуравдугаар сарын сүүлээс Армений хойд хэсэгт орших Гюмри хотоос эхэлж, сөрөг хүчнийг дэмжигчид нийслэл Ереван хүртэл 200 км явган жагссан. Үүнийг “Иргэний гэрээ” намын тэргүүн, парламент дахь сөрөг хүчний бүлгийн гишүүн Никол Пашинян удирдаж байгаа юм.

Тэдний гол бай нь болсон Сержа Саргсян нь дөрөвдүгээр сарын 9-нд төрийн тэргүүнээсээ буунгуутаа эргээд кабинетын засаглалыг удирдах болсонд нийгмийн зүгээс ийнхүү эсэргүүцэлтэй тулгараад байна.

Жагсагчид үүний өмнө Армений Олон нийтийн радиогийн байр руу нэвтэрч тэдэнд эфирт цаг өгөхийг шаардсан боловч эрх баригчдын зүгээс татгалзсан хариу өгч радиогийн байрыг чөлөөлсөн.

Үүний дараа Пашинян бууж өгөөгүй, жагсагчдыг Ереваны төв талбайд очихыг уриалж, одо тэнд эсэргүүцлийн хөдөлгөөнийнхний майхантай лагерь бий болоод байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Ереваны өнөөдрийн дүр зураг Украйн дахь өнгөт хувьсгалыг өөрийн эрхгүй санагдуулж байгаа аж.

Эх сурвалж: Lenta.ru




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08