Дараахь 3 төрлийн мэдээллийг сошиалд хэзээ ч бүү дэлгэ

2018-04-17 16:40      ГэрэгМН

Мэдээ, мэдээллүүд дижиталчлагдсан сошиал медиан эринд амьдарч байгаа бидний хувьд хувийн мэдээллүүд хэзээ хэзээнээс илүү нээлттэй болсон. Энэ хэмжээгээр хувийн орон зай алдагдаж, сошиал медиа хэрэглэгчид халдлага, дээрэмд өртөх нь олонтаа болжээ.

Ялангуяа өсвөр үеийнхэн хувийн мэдээллээ олон нийтэд цацахдаа элдэв сөрөг зүйл боддоггүй. “Пьюв” судалгааны төвөөс хийсэн судалгаанаас өсвөр насны хүүхдүүдийн 92% нь өөрсдийн жинхэнэ нэрсийг, 82% нь төрсөн өдрөө, 71% нь хаана амьдардгаа онлайн сүлжээнд байршуулсан байдаг гэсэн үр дүн гарчээ.

Тэгвэл сошиал хэрэглэгч бид бүгд бусдад ямар мэдээллүүдээ дэлгэхээс зайлсхийх ёстой вэ?

Дараахь 3 төрлийн мэдээллийг сошиалд бусадтай хэзээ ч бүү хуваалц гэж зөвлөж байна.

  1. Жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх

“Фэйсбүүк-нийхээ зураг шиг л бай л даа..” гэдэг шиг бараг бүх хүмүүсийн иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхний зураг нь сошиал медиа дээрх зургаас нь тэс ондоо гарсан байх нь олонтаа. Зарим хэрэглэгчид анх удаа иргэний болон жолооны үнэмлэх аваад   үнэмлэхнийхээ зургийг бусадтай хуваалцдаг. Харин зарим нь өөрийн инээдтэй гарсан зургаа бусдад хуваалцахын тулд сошиалд тавьдаг.

Гэвч иргэний болон жолооны үнэмлэх нь хүний нэр, төрсөн өдөр, хаяг гэх мэт маш олон хувийн мэдээллийг нэг дор агуулж байдаг учраас сошиалд дэлгэхээс зайлсхийх хэрэгтэй.

“Миний төрсөн өдрийг мэдлээ гэж яавал гэж дээ?”  гэж бодож байна уу? Тэгвэл та банкны картынхаа нууц дугаарыг өөрийн төрсөн өдрөөр сонгосон л биз дээ?

      2. Аяллын маршрут, байрлах газар

Хэдий та бүтэн жилийн турш төлөвлөсөн аяллынхаа тухай бусадтай хуваалцмаар байгаа ч явахаасаа өмнө хаашаа явах гэж байгаа, хэр удаан хугацаанд байрлах, байрлах газар зэргээ түр нууцлаарай. Нэгдүгээрт, сайн мэдэхгүй газар аяллаар явахаа мэдэгдсэн тохиолдолд аян замын явцад хулгай, дээрэмд өртөх магадлалтай. Хоёрдугаарт, таныг гэрээсээ хэдэн мянган км хол, хэр хугацаанд явахыг мэдсэн тохиолдолд таны гэрийг тонох тохиолдол гарч мэднэ.

3. Банк, санхүүгийн баримтууд

Бүх төрлийн банк, санхүүгийн баримтыг сошиалд тавихаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа гадаадын улс оронд ажиллаж байх тохиолдолд цалингаа нэг бол картаар эсвэл чекээр олгодог. Чекний зургийг олон нийтэд тавьснаар бусад хэрэглэгчид таны чекийг хуулбарлаж үйлдэн таны мөнгийг таны өмнөөс авах боломжтой болох юм.

 

Г.Сүрэн

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх