Боливийн Ерөнхийлөгч: Капитализм хүн төрөлхтөнд заналхийлж байна

2018-04-17 16:05      ГэрэгМН

НҮБ-ын сүүлийн уулзалтын үеэр Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Хойд болон Өмнөд Америк дахь инданичуудын асуудлын талаар ярьжээ.

Тэрбээр капитализм хүн төрөлхтөнд сүүлийн олон арван жилийн туршид улам бүр аюул занал учруулж байна гэж хэлсэн аж. Моралес, капитализмын үндсэн шинж чанарыг дан ганц ашиг олох зорилгод чиглүүлж, нийт хүн амын ашиг сонирхлыг харгалздаггүй хэмээн онцолжээ.

Үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа нь жижиг улсуудыг доромжилж, дээрэлхэж байхад том улс гүрнүүд энэ тухайд санаа тавихгүй байна.

Боливийн Ерөнхийлөгч зөвхөн индианчуудын эрх ашгийн төлөө төдийгүй бүх дэлхий ертөнцийг эрх ашгийг эрэлхийлж байна гэжээ. Моралесын хэлснээр капиталист систем нь ердийн хүмүүстэй тулалддаг дэлхийн дайн бөгөөд харин хэдхэн олигархи л асар их хөрөнгө хуримтлуулдаг аж.

Моралес капитализм ба империализмыг бүрэн устгахын тулд нийгмийн байгууламжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй гэжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
losoo

ERH TEGSH BAIHAAR ERDEMTED BUTEELEE AIGAAD GARGAJ CHADDAGGUI

2018-04-18 02:22    64.119.25.172

Сэтгэгдэл нэмэх