Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц.Цогзолмаа сайдын “хатуу” шийдвэрт талархъя

2018-04-17 15:46      ГэрэгМН

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан.

Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадлал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл хийх зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээрийн харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна” хэмээн онцолсон юм.

Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ. Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов.

Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье. Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа.

Ерөнхийдөө энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна.

Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ. Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “F” авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо.

Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.

Дээд боловсролын салбарт өөрчлөлт хийсэн түүний бас нэг чухал шийдвэр

Тэрбээр нэг талдаа чанартай боловсролын төлөө хатуурхсан ч эргээд сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөлж чадлаа. Ц.Цогзолмаа гишүүн сайдаар ирснээр дээд боловсролын салбарт гарсан нэг чухал шийдвэр бол “Оюутны хөгжлийн зээл” хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй болов.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн нөхцлийг ийнхүү сайжруулсан юм. Зээлийн нөхцөлийг хөнгөвчилснөөр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж, “Сургалтын төлбөр” хэмээх эцэг эхийн хамгийн хүнд ачааг хөнгөлж, нурууг нь амраав.

Өмнө нь сургалтын төлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байхад хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон нь тун харамсалтай. Гэхдээ одоо “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй.

Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг олгох юм.

Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой бөгөөд тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд хүнд дарамт болохгүй нь мэдээж биз ээ. Арилжааны банкуудын хатуу эрх ашгийн өөдөөс үнэндээ түүн шиг зогсох сайд байгаагүй гэдгийг энд тодотгоё.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

О.Эрдэнэчимэг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

800 болгочихооч,тэгвэл сургуульд сурах хүнгүй амар юм биш үү

2018-04-18 19:13    103.212.116.206
цэнгэл

Босог оноо хэрэгтээ нь хэрэгтэй гэвч оноондоо хүрээгүй хүүхдүүдийг тосож аваад мөнгийг нь саадаг эцэг эхүүдийг хохироодог нөхдүүдийг цэгцэлэх хэрэгтэй

2018-04-18 17:26    59.153.115.243
Тогтохбаяр

чанаргүй хувийн сургуулийг хаах их дээд сургууль төгсөөд юу ч сураагүй мэдэхгүй хүмүүс ирж байна зарим хувийн сургууль хөдөө суман дээр хичээллэнэ гээд л мөнгө л хөөцөлдөж байна

2018-04-18 17:26    202.21.124.20
zochin

Tord ajillaj bga mergejilgui diplomgui tur uureg guitsetgegch nertei mergejliin ajliin oron too bogloson mergejilgui soel yrlag bolovsrol nomiin sandgiin ydirdlagyda solij mergejiltei diplomtoi bolovson huchnude ajiltai bolgoh tal der anharacheeeee

2018-04-18 08:58    202.9.41.246
Иргэн

480 ч бага байна 550 болгох хэрэгтэй

2018-04-18 07:48    64.119.23.46
Zochin

Ih deed surguuliudiig bur sain tsuulmuur bn

2018-04-17 16:11    139.5.216.173

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08