Сири улс химийн зэвсэг хорогдуулах багийнхантай хамтран ажиллаж байна

2018-04-17 10:14      ГэрэгМН

Сирийн гадаад хэргийн сайдын орлогч Фейсал Макдад өчигдөр "Сирийн засгийн газар химийн зэвсэг хорогдуулах байгууллагатай хамтран ажиллаж, "химийн зэвсгийн халдлага"-ын талаар хяналт шалгалт хийх ба мөрдөн шалгах багийн ажилд шаардлагатай туслалцаа үзүүлнэ" хэмээн мэдэгдлээ.

Сирийн мэдээллийн САНА агентлаг Фейсал Макдадын үгээс эш татахдаа "Сирийн засгийн газрын урилгаар, химийн зэвсэг хорогдуулах байгууллагын шалгалтын баг 3 хоногийн өмнө Дамаскт хүрэлцэн ирсэн бөгөөд Сирийн засгийн газартай олон удаа уулзалт хийж, шударга, ил тод, оновчтой мөрдөн шалгах асуудлыг хоёр тал авч хэлэлцсэн" гэжээ.

Фейсал Макдад "Бид шалгалтын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж, тэдэнд шаардлагатай туслалцаа үзүүлэхэд бэлэн байна" гэдгийг онцолсон гэлээ. Гэвч тэрээр шалгалтын хэсгийн мөрдөн шалгах ажлын ахицын талаар тодруулан яриагүй байна.

4-р сарын 7-нд, Сирийн нийслэл Дамаск хотын зүүн дүүргийн Зүүн Гута бүсэд “химийн зэвсгийн халдлага” гарсан гэж мэдээлсэн билээ. Харин 10-нд, Сирийн гадаад хэргийн яам "Сирийн тал химийн зэвсэг хорогдуулах байгууллагын мөрдөн шалгах багийг албан ёсоор урьж, Зүүн Гута бүсэд шалгалт хийлгээд байна" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08