Кран хугарч унасан ноцтой осол юу зөгнөнө вэ

2018-04-17 09:40      ГэрэгМН

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хотхон”-ы барилгын ажлыг гүйцэтгэж байсан кран хугарч унажээ.

Кран унахдаа зогсоол дээр байсан “Приус” маркийн гурван машиныг дарсан байна. Дээрх машинуудад хүн байхгүй байсан хэдий ч кранд байсан жолоочийг түргэн тусламж ирж авч явсан өа бие нь нэлээд тааруухан байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Оршин суугчдын ярьснаар “Кран унахдаа хажуугийн байранд тулсан ч тогтоогүй, доош унасан” гэсэн. Харин кран дотор байсан эрэгтэйг хоёр туслах ажилтан кранаас гарган байр луу авч орсон тухай ч мөн эх сурвалжууд хэлж байсан.

Гэтэл тус барилгыг барьж буй ажилтнууд ямар ч хүн байгаагүй, мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Уг барилга дээр ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалалыг сахидаггүй, ямар ч бэхэлгээгүйгээр ажлаа гүйцэтгэж байгаа тухай тэнд байх оршин суугчид ярьж байлаа. Түүнчлэн ихэнх ажилтан нь хятад хүмүүс байдаг гэв.

Улирлын чанартай бүтээн байгуулалт хийдэг Монголчууд энэ жилийнхээ ажилд ороод байна. Гэтэл ийнхүү осол гараад эхэллээ. Нэг ингэхээрээ манайд баахан осол гарч хүмүүс амиа алдах явдал гардаг.

Хэдэн жилийн өмнө Тэнгис кинотеатрын орчимд баригдсан өндөр байшингууд толгой дараалан хүний аминд хүрч байсан. Мөн замаар явж байсан охин дээр кран унаж хөнөөж байлаа.

Тэгэхээр дахин дахин ийм байдалд хүргэхгүйн тулд тэр хяналт шалгалтын байгууллагууд нь шинээр баригдаж байгаа бүхэнд хяналтаа тогтмол тавьж байх хэрэгтэй болжээ. Үгүй бол энэ мэт аваарь осол гарсаар л байх болно.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Ene baterdene gegch davarcan muu daldaga bacaaniig barij hori, dandaa hogiin barilga barina dalchiisan sda

2018-04-17 21:42    66.181.166.131

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08