Сальвадорт алдартай сэтгүүлчийг хөнөөжээ

2018-04-17 09:25      ГэрэгМН

Эль Сальвадорт нэртэй сэтгүүлч Карл Турсиос амиа алджээ. Өмнө нь бүсгүйг алга болсныг мэдээлсэн байна. Сэтгүүлч эмэгтэй хөнөөгдсөн тухай орон нутгийн La Prensa Grafica сонинд мэдээлсэн байна.

Сэтгүүлч ням гаригт алга болсон бөгөөд дараа нь түүнийг Санта Роса Гуачипилин тосгоны ойролцоогоос олсон байна. Энэ тосгон нийслэл Сан Сальвадор хотоос 100 км зайд оршдог аж.

Хууль сахиулах байгууллагынхан бүсгүйг боомилоод дараа нь зам дээр хаясан гээд түүнд бичиг баримт, хувийн эд зүйлс байгаагүй гэжээ.

Тэрбээр эрүүгийн сэдвээр болон авлигын эсрэг тэмцлийн талаар бичдэг байжээ. Сэтгүүлчийг хөнөөгдсөн тухай түүний гэр бүл, түүний ажиллаж байсан компанийн удирдлага мэдээлсэн байна.

Сальвадорын Ерөнхийлөгч Санчес Серен бүсгүйн нас барсан шалтгаан, уг гэмт хэрэгт холбогдсон этгээдийг аль болох түргэн олохыг тушаасан аж.

Одоогийн байдлаар сэтгүүлчийг хөнөөсөн хэд хэдэн хувилбар байгаа боловч цагдаагийнхан гэмт хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа гэнэ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08