Зөрчлийн тухай хуулиар хог хаягдлаа хаа хамаагүй хаядаг замбараагүй байдлыг өөгшүүлжээ

2018-04-17 08:38      ГэрэгМН

Хог хаягдлын тухай хуулиар “Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газар хаявал иргэнийг 50 000, хуулийн этгээдийг 200 000 төгрөгөөр торгохоор заасан.

Мөн нийтийн  эдэлбэр газар болон ногоон бүсэд хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, техник, төхөөрөмжийг хурааж, зөрчил гаргасан хүнийг 1 сая, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгохоор хуульчилжээ.

Хог хаягдлаа ил задгай шатаавал хүнийг 50 000, хуулийн этгээдийг 400 000 төгрөгөөр торгохоор заасан байна.

Тэгвэл энэ заалтууд амьдралд хэрэгждэг үү?

Хог хаягдлын тухай хууль хэрэгжээд жил болж байхад хогны торгуулиас 10 орчим сая төгрөг орсон гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) мэдээлэл өглөө.

Тус газарт жилийн турш  107 сая төгрөгийн торгууль цугларсан ба ихэнх нь агаарын бохирдуулагчийн торгууль гэнэ.

Гэвч торгох, торгуулах үйл явц цаашид хумигдахаар болсон байна.Учир нь  Хог хаягдлын хуульд зааснаар бол  мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа болон аймаг, дүүрэг, орон сууц гудамж (ОСГ)-ны хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч нар хог хаягдалд хяналт тавьж торгох эрхтэй гэж заажээ.

Гэтэл Зөрчлийн тухай хууль  болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар дээрх хүмүүс торгохоор бол заавал цагдаад хандаж, прокурорын хяналт тавьж байж хогны торгууль тавихаар болсон байна. 

 Зөрчлийн тухай хуулиар Хог хаягдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, хамаа хамаагүй хог хаясан этгээдийг зөвхөн  олон нийтийн цагдаа л шууд торгох эрхтэй үлджээ.  “Ийм шат дамжлага ихтэй, төвөгтэй болсноор хогны торгуулийн хэмжээ буурч магадгүй” гэж   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хог хаягдал  хариуцсан байгаль орчны улсын байцаагч Б.Гэрэлтуяа хэлэв.

Хан-Уул дүүргийн 10-р хорооны Засаг дарга Л.ҮржинхандХорооны зүгээс нэг их  “байдаггүй. Тэгэж явах цаг зав ч тааруу. Гэтэл сүүлд гарсан Зөрчлийн тухай хуулиар торгохоор бол заавал цагдаад хандаж прокурорын зөвшөөрөл авахаар тусгасан байна лээ” гэв.

 Эндээс харвал Зөрчлийн тухай хууль  Хог хаягдлын тухай хуультайгаа нийцээгүйгээс  хог хаягдлаа хаа хамаагүй хаях замбараагүй байдлыг өөгшүүлсэн эрх зүйн орчин бүрджээ  гэж хэлж болохоор байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хогыг хаа сайгүй хаяуулахгүй байя.

Манайхан барилга, ахуйн хог хаягдлаа хаа сайгүй хаяж хэвшсэн.Хааиа сул хоосон газар байна тэнд хогоо хаяаад алга болдог зуршил болжээ.Үүнийг зогсоохгүй бол иргэд эрүүл агаарт авмарч чадахгүйд хүрч байна.Туул,Сэлбэ,Дүнд голын дагуу хөндийд сашин тэрэг орох зай байвал хаана чхогоо хаядаг ийм муухай амиа бодсон арчаагүй байдал газар авсан.Үүнийг зогсоохын тулод иргэдээс фото,гар утасны мэдээлэл авах,мэдээллийг нууцлан төлбөр төлж урамшуулах аян зохиовол үр дүнтэй болох байхдаа.УБ хотын иргэн хэнч бай нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлагхын төлөөл байх ёстой...

2018-04-17 10:19    66.181.169.202
БАЯР

МАШ ЗӨВ ГОЛЫГ НЬ ОЛЖ ХЭЛСЭН БАЙНА

2018-04-17 10:05    122.201.23.122

Сэтгэгдэл нэмэх