Тэрэлжийн ой харласан хэвээр

2018-04-16 16:52      gereg

Энэ долоо хоногт Дэлхийн ойн өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр манай улсын ойн доройтлын талаар дуугүй өнгөрч боломгүй хөндөх учиртай. Доройтлын хамгийн сүүлийн жишээнд нийслэл хотын ойролцоох аялал жуулчлал, амралтын бүс Тэрэлж орж байгаа. Тэрэлжийн ой мод сүүлийн 3 жилд Сибирийн гэгдэх хүр хорхойд баригдаад дуусч байгаа. Үүнийг газар дээр нь очсон Монголын Байгаль орчны Иргэний зөвлөлийн мэргэжилтнүүд сэтгүүлчдэд харуулсан юм.

Тэрэлж нь Горхи тэрэлжийн тусгай бүсэд ордог. Гэтэл энд холбогдох байгууллагуудаас дотооддоо үйлдвэрлэсэн гэх чанаргүй хор авчирч туршилтын маягаар цацсан болоод хайхрахгүй орхижээ. Энэ янзаараа байвал нийслэлийнхний очиж амардаг Тэрэлжийн ой удахгүй дуусахдаа хүрч, гадна дотны жуулчдыг дагуулаад үзүүлэх газаргүй болох нь. Энэ талаар МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ойн инженер З.Болдбаатар, Тэрэлжийн харьяалагдах газар Налайх дүүргийн 6-р хорооны Засаг дарга Ц.Болд, байгаль хамгаалагч С.Содов, иргэн Ц.Нямдэлгэр нар ярьж байна.

Тэд ярихдаа, “Өнгөрсөн хавар энд онгоцоор хор цацсан гэсэн зөвийг цацсан юм уу бурууг цацсан юм уу мэдэхгүй. Ойг ингэж үхүүлчихээд мод бэлтгэлийн ажил хийдэг юм болов уу ч гэж нутгийнхан хардаж байна. Үнэхээр төсөв мөнгө зардал нь хэцүү байдаг бол багахан төсөв гаргаад орон нутгийн ажилгүй иргэдийг дайчилвал ажиллах хүн зөндөө л бий. Энэ авгалдай зам дээгүүр хүртэл мөлхөөд явж байдаг. Орон нутгийн иргэдтэй хамтраад гараар шүршдэг хор байвал шүршдэг” гэж байв.

Хавар энэ ойд хор цацсаны дараа Тусгай хамгаалалтын газар, Байгаль орчны яаманд “Үр дүн муу байгаа” талаар албан бичиг явуулсан хариу ирээгүй байна.

Төрийн байгууллагын хариу өгөх хуулийн хугацаа хэтэрсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд бороо хур татарсан үед ирэх байх гэж итгэж байна. Хийсэн ажлынх нь ардаас холбогдох албаныхан нь хяналтаа муу тавьж байна

.Одоо нэг авгалдай нь эрвээхий болоод, тэр нь 150-200 өндөг гаргаад л үржээд явбал энэ ой мод хэдхэн жилийн дараа л устана.

Тиймээс хортонтой тэмцэх ажлаа үр дүнтэй явуулаач гэж төр, засгийн зүгээс хүсч байна. Энэ ажлыг Байгаль орчны яам анхааралдаа аваач ээ. Хорхойд идэгдсэн мод ирэх жил ургахгүй, ингээд л дуусна. Насжилтыг нь харахад 40-80 жилийн настай моднууд байна. Бид ийм ногоон ойг хичнээн их мөнгө зараад ч ургуулах гээд цаг хугацаа, мөнгө зарлагдана гэдгийг л мартаж болохгүй гэж нутгийхан болон мэргэжилтнүүд хэлж байв.

 

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

hairan saihan baigali ehk min.anhaaraachei.

2018-04-16 21:38    73.176.171.37

Сэтгэгдэл нэмэх